Хэрвээ чи бэлгийн идэвхитэй амьдралтай бол ХДХВ-ын шинжилгээнд тогтмол хамрагдах нь өөрийн статусыг мэдэх цорын ганц найдвартай арга юм. Гэсэн хэдий ч эмнэлэгт хандах нь үргэлж тийм амархан биш байхаас гадна магадгүй чи ХДХВ-ын шинжилгээний үед хувийн нууц болон аюулгүй байдлын асуудлаар санаа зовниж байх болох юм.
Зарим газарт гэрийн нөхцөлд ХДХВ-ын тестийг өөрөө хийх боломжтой хэрэгслийг авах боломжтой байдаг. Өөрийгөө үзэх тестийн хэрэгслүүд нь эмнэлэгт үздэг тесттэй харьцуулахд ойлгоход хэцүү боловч огт шинжилгээ өгөхгүй байхаас хамаагүй дээр сонголт юм. Хэрэв ямар нэг шалгаанаар эмнэлэгт очиж чадахгүй эсвэл хүсэхгүй тохиолдолд өөрийгөө үзэх тестийг хэрэглэж болно.
Ихэнх гэрийн тестүүд ХДХВ-г тодорхойлоход 23-90 хоног болдог. Энэ хугацаанд ХДХВ-ы халдвартай боловч халдваргүй гэсэн хариу гарч болно. Тесттэй цуг ирдэг материал дээр ХДХВ-ын эсрэг бие хэдий хугацаанд тодорхойлогдох талаар зааварчилгаа байх ёстой. Хэрвээ чи ХДХВ-ын халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал 72 цагийн дотор мэргэжлийн эмчид хандаж өртөлтйн дараах сэргийлэлт (ӨДС)-ийн талаар нэн даруй ярилцах хэрэгтэй.
Одоогийн байдлаар гэртээ ХДХВ-ын тест хийх хоёр арга байдаг. Эхний арга нь гэрийн нөхцөлд шүлснээс арчдас авч хариуг түргэн хугацаанд хардаг шинжилгээний хэрэгсэл. Хоёр дахь арга нь гэрийн нөхцөлд цусны дээж аваад түүнийгээ лабораторийн шинжилгээнд өгөх. Энэхүү тестийн талаар нарийн мэдээллийг Эрүүл цахим олон нийтийг бий болгох-оос энд дарж аваарай.
Хэрвээ тестийн хариу нь ХДХВ-эерэг гэж гарах юм бол мэргэжлийн хүнд хандан гэхийн тестийн хариуг баталгаажуулах илүү нарийн шинжилгээг хийлгээрэй. Зарим тохиолдолд гэрийн тест буруу хариу гаргах боломжтой байдаг учраас мэргэжлийн хүнээр шинжилгээг дахин хийлгэх нь үргэлж зөв сонголт байдаг шүү. Хэрвээ ХДХВ-эерэг хариу тань мэргэжлийн шинжилгээгээр батлагдсан тохиолдолд тухайн мэргэжилтэн таньд эмчилгээгээ эхлэхэд чинь туслахаас гадна бусад дэмжих үйлчилгээнүүдтэй холбож өгдөг. Харин сөрөг хариу гарсан тохиолдолд цаашид үргэлжлүүлэн тогтмол ХДХВ-ын шинжилгээнд хамрагдаж өөрийн статусыг мэдэж байх хэрэгтэй гэдгээ анхаараарай. Мөн өөрийн эмчээс ӨДС хэрэглэж эхлэх талаар буюу ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд тусладаг өдөр бүр уудаг эмийг хэрэглэх талаар асууж ярилцах хэрэгтэй.
Одоогийн байдлаар гэрийн шинжилгээний хэрэгсэл Европ болон АНУ-д хэрэглэгдэж байна. ХДХВ-ын гэрийн шинжилгээний хэрэгслийн аль сонголт нь таньд боломжтой байна вэ гэдгийг олж мэдээрэй. Гэрийн тест таньд тохирохгүй гэж үзвэл эндээс өөрт хамгийн ойр ХДХВ-ын тест сайтыг хараарай.