ХДХВ гэдэг нь Хүний дархлал хомсдлын вирус гэсэн үг юм. ХВХВ нь таны дархлалын тогтолцоог сулруулж улмаар таны бие эрүүл байхад хүндрэлтэй нөхцлийг бий болгодог. ХДХВ нь даамжирч хүндэрвэл Дархлалын олдмол хомсдлыг бий болгодог (ДОХ).
Аз болоход таны дархлаа тогтолцоог хэвийн хадгалахад чиглэсэн идэвхитэй эмчилгээ байдаг. Вирусын эрт үед эм ууж түүнийгээ үргэлжлүүлснээр ХДХВ-ын халдварыг хянах боломжтой болсон. Олон дэвшил гарч байгаа бөгөөд цаашид ч дэвшил гарсаар байх болно. Өнөөдрийн байдлаар хэрвээ ХДХВ-ын халдвартай хүмүүс эрт үедээ эмийн эмчилгээгээ эхлэн цаашид тогмол хэрэглэвэл бусадтай адил дундаж наслалтыг туулах боломжтой.
Илүү их мэдээллийг “ДОХ-оос илүү” гэх 1 минутын видеоноос үзээрэй. (англиар мэдээлэл авах линк)