Одоогоор үнсэлцэх, римминг хийх эсвэл харилцан гар хангалга хийснээр ХДХВ-ын халдвар авсан гэх бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй. Бэлгэвчтэйгээр аман секс хийх эсвэл бэлэг эрхтнээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох нь мөн бүгд маш бага эрсдэлтэй (бэлгийн хавьтлын үеэр бэлгэвч урагдах, сугарч унаснаар халдвар дамжиж болно).
Энэ мэдээлэл нь зөвхөн ХДХВ-д хамаатай бөгөөд бусад төрлийн БЗДХ болох тэмбүү, заг хүйтэн, хламид болон гепатит зэрэгт хамаарахгүй болно.