ӨӨС бол ХДХВ-ын тархалтын эсрэг тэмцэлд хамгийн үр дүнтэй байгаа шинэ арга юм. ӨӨС (Өртөлтийн өмнөх сэргийлэлт) буюу PrEP нь эм бөгөөд хэрвээ тогтвортой ууж чадвал ХДХВ-ын тархалтын эсрэг маш үр дүнтэй байдаг. Гэвч ӨӨС нь бусад БЗДХ-уудаас хамгаалахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Яг одоогоор ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд зөвшөөрөгдсөн цорын ганц эм нь Трувада бөгөөд энэхүү эмийг өдөр бүр амаар ууж хэрэглэдэг. Трувада эмийг өнөөдрийн байдлаар маш цөөхөн оронд зөвхөн ХДХВ-ын халдваргүй хүмүүс хэрэглэхийг зөвшөөрдөг боловч удахгүй илүү олон оронд зөвшөөрөгдөх болно.
Илүү их мэдээллийг “ДОХ-оос илүү” гэх 90 секундын видеоноос үзээрэй. (англиар мэдээлэл авах линк)